И-мэйл хаяг:

Холбоо барих

“ХӨВСГӨЛ БОЛОВСРОЛ – ИННОВАЦЫН ДЭЛГҮҮР”

“ХӨВСГӨЛ БОЛОВСРОЛ – ИННОВАЦЫН ДЭЛГҮҮР”

ХӨВСГӨЛ АЙМАГТАА АНХ УДАА “ХӨВСГӨЛ БОЛОВСРОЛ – ИННОВАЦЫН ДЭЛГҮҮР” дэлгүүр 2024 оны 2-р сарын 06-ны өдөр нээлтээ хийлээ.

Инновацын дэлгүүрийн нээлтэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, БШУГ-ын дарга Ш.Отгон-Эрдэнэ, Ахлах арга зүйч, мэргэжилтэн, Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч багш сурагчдын төлөөлөл оролцлоо.

“ХӨВСГӨЛ БОЛОВСРОЛ – ИННОВАЦЫН ДЭЛГҮҮР”-т Хөвсгөл аймгийн Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургуулийн дизайн технологи, дүрслэх урлаг, Политехник коллежийн 100 гаруй багшийн 800 орчим ур ухаан, инновац шингэсэн, орон нутгийн онцлогийг харуулсан бүтээлүүд тавигдан олны хүртээл болж байна. Дэлгүүрийн бараа бүтээгдхүүнийг бүрдүүлэн ажиллаж байгаа Хөвсгөл аймгийн дүрслэх урлаг, дизайн технологийн багш нартаа баярлалаа.

Та бүхнийгээ манай дэлгүүрээр ирж үйлчлүүлэхийг урьж байна.

Манайх хаяг: 4 замаар хойшоо чигээрээ өгсөөд “МААМУУ НААШ ИР” Худалдаа үйлчилгээний төвийн эсрэг талд “ORANGE CENTER” 1 давхар “ХӨВСГӨЛ БОЛОВСРОЛ – ИННОВАЦЫН ДЭЛГҮҮР”

Тухай

Хөвсгөл аймгийн Боловсролын газар

Архив

Холбоос