“ЦАХИМ БОЛОВСРОЛ” -ын тухай:

XXI зуунд Боловсролын системд сургалт, үйл ажиллагааны шинэ арга хэлбэр нэвтэрч, багшлахуй, суралцахуйн үйл ажиллагаа нь Мэдээлэл харилцааны технологид суурилж, сайн үр дүн, сайн үр нөлөөг нийтэд бий болгож байна. Боловсролын салбарын хувьсан өөрчлөгдөж буй хөгжлийн шинэ дүр төрхөд хөл нийлүүлэн ажиллаж, багш, суралцагчийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд Хөвсгөл аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар түүчээлэн ажиллаж 2021 оноос www.online-khuv.edu.mn вэб сайтаа хөгжүүлэн бие даасан 2 цахим системийг буй болгож ажиллалаа.


НЭГ. “ХӨВСГӨЛ ЦАХИМ ЭЕШ” СИСТЕМ:

“Мэдээлэл харилцааны технологид суурилсан, бие даан суралцахуйг дэмжсэн арга зүйгээр дамжуулан ЭЕШ-ын чанар, үр дүнг нэмэгдүүлэх” зорилгоор буй болгосон уг системийг жил бүр Хөвсгөл аймгийн ЕБС-ийн хэмжээнд 12-р анги төгсөж буй 1350-1450 орчим сурагч хэрэглэх бөгөөд, даалгаварт суурилсан арга зүйгээр дамжуулан ашиглаж , зохион байгуулт хийн ажиллах юм.


ХОЁР. БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН

“Багшийн арга зүй, технологи, сайн хичээл, багш ажилтны судалгааны ажил, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүрээнд хэрэгжүүлсэн бүтээлч үйл, сайн туршлагыг бүртгэх, төвлөрүүлэн нэгтгэж баталгаажуулах, бусдад түгээх зорилгоор цахим нэгдсэн сан буй болгох.” зорилготой энэхүү цахим сангаар дамжуулан Хөвсгөл аймгийн сургууль, цэцэрлэгийн 1800 орчим багш харилан суралцах, хамтран хөгжих, сайн арга зүй, туршлагаа хуваалцах боломж буй болно.